Tuesday, December 29, 2009

1997 in Mongolia


On 1997, some researchers was going on Central regions of Mongolian. They annotated check list of 320 spider species in central Mongolia in given, with about 190 species being recorded in Mongolia for the first time. Two new combinations are established: Gibbaraneae Hetian (Hu and Wu, 1989), comb.n. ex Araneus, and Acanthinozodium nenilini (Eskov, 1995), comb.n ex Zodarion. The spider fauna Mongolian is usually considered as rather well-explored due to numerous faunistic and taxonomic publications, of which of the most important are by Kulczynski (1901), Loska (1965), Prozynski (1979, 1982), Heimer (1985, 1987), Wesolowska (1981) and Wunderlich (1995).

Tuesday, November 3, 2009

Аалз сонирхолтой амьтан



1.LYCOSIDAE
Аалзны бэлгийн диморфизм болох биеийн хэмжээний хувьд эр аалз эм аалзыг бодвол биеийн хэмжээгээр жижиг байдаг, учир нь эм аалзны хэвлийн бараг ихэнх хэсгийг олон өндөг төрүүлэх өндөгний хүүдий эзлэх ба үржлийн дараа зарим овгийн эм аалз бараг хөндий хэвлийтэй болж өндөгний уутаа хэвлийдээ бэхлэн авч явдаг. Гэхдээ эр эм аалзны биеийн хэмжээ нь овгууд дээр харилцан адилгүй байдаг. Жишээлбэл LYCOSIDAE буюу чонон аалзны овгийн аалзны бараг бүх төрлүүдийн эр эм аалзны биеийн хэмжээ ижил байдаг. Төрлүүдийн биеийн хэмжээ харилцан адилгүй байдаг ба үүний жишээ нь бидний мэдэх тэмээн аалз-Lycosa төрөл юм. Одоогийн байдлаар хээрийн бүс нутгуудаас Lycosa төрлийн нэг зүйлийг (Lycosa sigoriensis Laxmann, 1770) илрүүлээд байна. Биеийн үндсэн хоёр хэсгүүд бараг шүдэнзний модны хайрцагтай ижил хэмжээтэй болтлоо томордог энэ аалзыг харахад сүрдмээр. Хелицерний хөгжил сайтай, хээрээр чөлөөт байдлаар ангуучилж амьдардаг. LYCOSIDAE овгийн аалз ой, хээр, нугаар элбэг тохиолдох ба их хурдан хөдөлгөөнтөй, нэг цэгээс нөгөөрүү дамжих үедээ тороо ашигладаг. Энэ овгийн аалзыг цуглуулах тохиромжтой арга бол урхинд унагаах ‘Pitfall trapping’ юм. LYCOSIDAE овгийн 95 төрлийн 3000 гаруй зүйлийн аалз дэлхийгээр тархсан байгаа. Дэлхийн хаа нэгтээгээс шинжлэх ухаанд шинэ зүйл олдох магадлал бий гэж аалзны ангилалзүй судлаач эрдэмтэд үзэж байна. Хятадад гэхэд 15 төрлийн 198 зүйл аалз байдаг бол, Монголд 8 төрлийн 35 гаруй зүйл одоогоор илрээд байна. Энэ овгийн хэдэн төрлүүдийг байгаль дээр шууд таних амархан (Lycosa гэх мэт биеийн хэмжээгээр том Pirata мэтийн өвөрмөц нүдтэй аалзуудыг). Их жижгээс авхуулаад том хэмжээтэй байдаг энэ аалз их хурдан хөдөлгөөнтөй зуйван хэвлийтэй байна. Өндөгний уут задарсны дараа эм аалзны хэвлий дээр ойролцоогоор 70 гаруй зулзага явж байх нь бий. Нүд ирмэх хооронд л нэг газраас явж амждаг энэ аалзнуудын урд эгнээний дундах хос нүднүүд нь үсэрдэг аалзны овгийнх шиг өвөрмөц том. Дундаж болон, том биетэй аалзны урд хос нүд нь шууд харагддаг. Өдрийн ба шөнийн нүднүүд төрлүүд дээр харилцан адилгүй. Бараг тас хар нүднүүд бол өдрийн нүд, Харин цэхэр нь бол шөнийн хараатай нүднүүд юм.

Tuesday, August 18, 2009

Бидний боддогоос аалз үнэндээ...



Not long ago the spiders were the most neglected and of the most interesting animals... T.H.Savory


Дэлхий дээр ойролцоогоор 37500 зүйлийн “жинхэнэ аалз” хэлбэртэн буюу бие нь толгой ба хэвлийн үндсэн хоёр хэсгээс бүтсэн 6-8 нүдтэй аалз байдаг. Зуны улиралд идэвхитэйгээр хооллож, үрждэг ч өвөлдөө ичээнд ордог амьтан билээ. Ихэнхидээ бие гүйцсэн аалзууд өвөл үхэж харин зулзганууд нь мэнд үлдэж хавар дулаан болоход гарч ирдэг байна. Хооллолтын хувьд харилцан адилгүй. Araneae  (жинхэнэ аалз хэлбэртэн)багийн нийт 106 овгийн аалз байх ба бүгд махчин юм. Голлон шавьжаар хооллодог ч зарим овгийн аалз, аалзаа барьж идэх буюу каннибализмийн үзэгдэл энд ажиглагддаг. Монголчууд эртнээс аалзыг эхийгээ барьж иддэг, муу ёрын амьтан учир түүнийг харсан газраа устгах хэрэгтэй, гэх мэт бэлэгдлийн шинж чанартай авч үздэг боловч аалз бол экосистемд шавьжийн тоо толгойг зохицуулах чухал ач холбогдолтой үе хөлтөн билээ.
Каннибализмийн үзэгдэл тугээмэл ажиглагдах дараах шалтгаанууд байх ба [1] нэн түрүүнд зарим овгийн эм аалзууд үржилд орсныхоо дараа эрэгчин аалзаа барьж иддэг (идүүлэхгүй байх тохиолдол ч байдаг).Энэ бол уургийн алдагдлыг нөхөх нэг арга бөгөөд амьдралын эргэлтийн чухал стратеги юм.[2] Мөн тэнүүлчин аалзны өндөгний уут задарч зулзган аалз гарч ирснээр эх аалзанд ихээхэн хариуцлага ирэх буюу зулзгаа хооллох хэрэгтэй болсноор идэвхитэй ан хийж эхлэх юм. Энэ явцад эх аалз өлсөх эс бол зулзгануудын дунд эх аалз болон нэгнээ барьж идэх үйл явц ажиглагдах юм.
Тэнүүлчин аалз өндөгний уутаа тор нэхэгчиндээ барьж явдаг бөгөөд хэрвээ өндөгний уутнаас салгаж авбал эргээд уутаа очиж авдаг бүлсэг амьтан юм. Аалз нь нэг удаагийн үржлээр тухайн овгоосоо шалтгаалан харилцан адилгүй өндөг төрүүлэх бөгөөд хамгийн ихдээ мянга гаруй өндөг төрүүлдөг аалз ч дэлхий дээр байх юм.