Not long ago the spiders were the most neglected and of the most interesting animals... T.H.Savory
Дэлхий дээр ойролцоогоор 37500 зүйлийн “жинхэнэ
аалз” хэлбэртэн буюу бие нь толгой ба хэвлийн үндсэн хоёр хэсгээс бүтсэн 6-8
нүдтэй аалз байдаг. Зуны улиралд идэвхитэйгээр хооллож, үрждэг ч өвөлдөө ичээнд
ордог амьтан билээ. Ихэнхидээ бие гүйцсэн аалзууд өвөл
үхэж харин зулзганууд нь мэнд үлдэж хавар дулаан болоход гарч
ирдэг байна. Хооллолтын хувьд харилцан адилгүй.
Araneae (жинхэнэ аалз хэлбэртэн)багийн нийт 106 овгийн аалз байх ба
бүгд махчин юм. Голлон шавьжаар хооллодог ч зарим овгийн аалз, аалзаа
барьж идэх буюу каннибализмийн үзэгдэл энд ажиглагддаг. Монголчууд эртнээс
аалзыг эхийгээ барьж иддэг, муу ёрын амьтан учир түүнийг харсан газраа устгах
хэрэгтэй, гэх мэт бэлэгдлийн шинж чанартай авч үздэг боловч аалз бол
экосистемд шавьжийн тоо толгойг зохицуулах чухал ач холбогдолтой үе хөлтөн
билээ.
Каннибализмийн үзэгдэл тугээмэл ажиглагдах дараах
шалтгаанууд байх ба [1] нэн түрүүнд зарим овгийн эм аалзууд
үржилд орсныхоо дараа эрэгчин аалзаа барьж иддэг (идүүлэхгүй байх тохиолдол ч
байдаг).Энэ бол уургийн алдагдлыг нөхөх нэг арга бөгөөд амьдралын эргэлтийн
чухал стратеги юм.[2] Мөн тэнүүлчин аалзны өндөгний уут задарч зулзган
аалз гарч ирснээр эх аалзанд ихээхэн хариуцлага ирэх буюу зулзгаа хооллох
хэрэгтэй болсноор идэвхитэй ан хийж эхлэх юм. Энэ явцад эх аалз өлсөх эс бол
зулзгануудын дунд эх аалз болон нэгнээ барьж идэх үйл явц ажиглагдах юм.
Тэнүүлчин аалз өндөгний уутаа тор нэхэгчиндээ барьж
явдаг бөгөөд хэрвээ өндөгний уутнаас салгаж авбал эргээд уутаа очиж
авдаг бүлсэг амьтан юм. Аалз нь нэг удаагийн үржлээр тухайн овгоосоо
шалтгаалан харилцан адилгүй өндөг төрүүлэх бөгөөд хамгийн ихдээ мянга
гаруй өндөг төрүүлдөг аалз ч дэлхий дээр байх юм.
No comments:
Post a Comment