Tuesday, November 20, 2012

Аалз хэрхэн тор нэхэж, ан хийдэг вэ?




Бүх жинхэнэ аалз хэлбэртэн бидний нэрлэдгээр шүлсний (ялам) булчирхай, амны хөндийд хорын булчирхайтай байдаг. Тэдний шүлсний булчирхай нь хувьд тор нэхэх үгүйгээс хамааран хөгжил нь олон янз  болсон байдаг. Тэнүүлчин аалзны хувьд зөвхөн тодорхой үед зүйлсийн хооронд дамжихдаа хааяа нэг тор ашиглах нь бий. Аалзны нэгээс нөгөөд дамжих нь олон янз. Торыг идэш тэжээлээ олзлох, алхах, үсрэх, өндөгний уут нэхэж (антибиоткийн агууламж бүхий), тороор хийн бөмбөлөг хийж агаарт салхины нүүдэллэх гэх мэтээр ашигладаг.Ойд явж байхад аалзны тор бидэнтэй наалдан орооцолдож байдаг нь тэдний торны нэг хэсэг нь наалдамтгай байдагтай холбоотой. Үндсэндээ торыг бэхэлж бүтцийг хадгалах нэг хэсэг, гол наалдуулагч бүхий амьтан олзох хэсэг байна. Ийнхүү золиосийг аль нэг өнцөгөөс  эзэн аалз даруй барьж тороороо хэд сайн ороож аваад нүд ирмэхийн зуурт хордуулж хэсэг хугацааны дараа хорны нөлөөтэйгээр шавжийн бие хагас шингэн маягийн болж аалз хооллоход бэлэн болно гэсэн үг. Ийм маягийн хооллолтыг гадаад хоол боловсруулалттай амьтад гэдэг. Хэрвээ аалз үгүй бол энэ дэлхий ялаагаар дүүрэх байсан гэж нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг.  Ялаа нь их хурдан олноороо үрждэг амьтан ба өвчний нянг маш хурдан дэлгэрүүлэгч тул тэдний тоо толгойг зохицуулж байдгаараа бидэнд нэн ач холбогдолтой амьтан аалз юм.    Түүхэн хувьсах хөгжилд аалзны хөл гүйцэтгэх үүргээ дагаад олон янзын бүтэцтэй болж хувирсан байдаг. Жишээлбэл тор нэхдэг аалзны хөлийн хамгийн сүүлийн үеэнд тор нэхдэг(нэхмэлийн зүү маягийн, олон утаслаг тусгаарлаж байхаар) хумс ба утаслагтай наалдах үслэгүүд байна. Харин тэнүүлчин дэр дундаа үсэрдэг аалзуудад бол үсэрч буухад зохилдсон (пүрш) үслэгүүд байна. Хэвлийн хамгийн доод үзүүрт байх хэсэгт хэдэн товгор харагдана. Энэ л хэсгийн хамгийн ихдээ мянга гаруй  сүвүүдээс гарах таван төрлийн уургууд нь биднийг гайхшруулж байдаг мөнөөх шүлс гэж нэрлэгдсэн наалдуулагч шингэн юм. Аланин, глицин, серин, глутамицин, пролин гэсэн уургууд агуулагдсан байдаг байна. Найман өөр товгоруудаас өөр өөр хэсгийн торыг нэхэх шүлс гарч байдаг. Хамгийн түгээмэл харагддаг дугуй тор нэхэх нь нэгэн хэвийн шахам дараалалтай. Энэ тороо бат бөх байлгаж байхын тулд гүүр гэж нэрлэх утаслагийг олон давхараар татдаг байна. Түүний дараа гадна талын том хүрээг татах ба үүнийг зангуу гэж нэрлэжээ. Зангуунаас дотогши дахин дотоод хүрээнүүдийг татна. Энэ нь дотор нь ямар нэгэн дугараг бий болгоход эвтэйхэн болгодог. Үүний дараа тойргийн радиусуудаа нэг нэгээр нь уйгагүй татаж эхэлдэг байна. Ингэснээр аалзны торны талаархи хүн төрөлхтний энгийн дүрслэлд ойрхон болгодог. Ийнхүү ороомгоо нэхэж эхэлдэг.Торыг ерөнхийд нь барьж байх нэмэлт утаслаг, барьх утаслаг гэж нэрлэгдсэн наалдуулах утаслаг байна. Энэ мэтчлэн аалзны тор их олон янз байдаг байна. Харахад эмх замбараагүй ч гэлээ тэдний овог бүр тороо нэхэх нэг зүй тогтолтой, түүнийг түүхэн хувьсах хөгжлийн замд олж авжээ. Гадны  элдэв өөрчлөлтийг шавжууд антеннаар мэдэрдэг бол аалзууд педьпальп хэмээх хелицерний дээр байрлах таван үеүүдээр мэдэрдэг. Аалзны ангийн өөр гол ялгагдах шинж бол хелицер гэж нэрлэгдэх эрхтэн юм. Нэг ёсондоо тэд хелицерний тусламжтайгаар хоол тэжээлээ барьж байдаг билээ. Хелицер нь үндсэн хоёр хэсэг болох суурь болон хатгуураас бүтнэ. Чухам энэ хүчирхэг хелицерний хатгуурт өртсөнөөр хатгуулсан амьтан хордож аалзны идэш болж байдаг. Хаа нэгтээгээс хурц тод өнгөтэй, уран зураг шиг аалз харж байсан бол тэдгээрийн биеийг гадаад араг яс гэж нэрлэгдэг зузаан хальслаг бүрхэж байдаг. Энэ нь аалзны бие дэх усны ууршилт зэрэг бүхий л бодисын солилцооны зохицуулагч болж байдаг байх нь. Тийнхүү тэдгээрийн биеийн гадуур байх олон янзын үслэгүүд нь мэдрэх үүрэгтэй бөгөөд идэш тэжээлийн болон ангилалзүйн хувьд ихээхэн ач холбогдолтой юм.