Friday, December 10, 2010

Аалз сонирхолтой амьтан


2. ARANEIDAE
Araneidae  бол дэлхийн гурван том аалзны овгийн нэг гэгддэг. Барагцаалбал 2850 гаруй  зүйлийн, 165 аас илүү олон төрлийн баялагтай. Гайхалтай ч гэж хэлж болох, эволюцийн хувьд нилээд эртний дугуй хэлбэртэй тор нэхдэг нь түүнийг тойрог хэлбэрийн тор нэхэгчидийн “Orb-weaving (Araneidae, Deinopidae, and Uloboridae)” нэг болгодог.  Энэ овогт хамаарагдах зүйлүүд хуурай газрын экосистемд өргөн хүрээнд тархсан бөгөөд арал, олтригууд, тэр ч байтугаа Арктикийн бүсэд хүртэл тархсан байх ажээ. Барагцаалбал 900 гаруй энэ овгийн талаархи ШУ-ны анхдагч бүтээлүүд хэвлэгдсэн байдаг байна. Эдгээр тор нэхэгчид дээрхи агроэкосистем зэрэг хавсарга салбаруудын идэш тэжээлийн судалгаа их хийгддэг.  Хорьдугаар зууны сүүлийн хагасаас мөн тор нэхэгчдийг тариалангийн хөнөөлт шавжны тоо толгойг хянах хүчин зүйл болгоход, цаашлаад түүнийг ойн хөнөөлт шавжийн контроль болсон тухай судалгаанууд хийх болсон.
Олон зүйлийн тор нэхэгчид өдөр бүр шинэ тор нэхдэг бөгөөд үд болох үед тэдний идэшлэх идэвхи нь буурч хуучин тороо орхин, барагцаалбал цаг гаруй хугацаанд идэвхигүйгээр, нэг ёсондоо амардаг байна. Түүний дараагаар дахин тор нэхэж хооллож эхэлнэ. Тэдгээр олон зүйлийн  тор нэхэгчидийн торонд ороомгон наалдуулагч утаслаг байдаг ч,тропикийн зарим төрлийн аалзнуудад бүүр тор нэхэж хооллох хэлбэр нь үгүй болсон байх нь цөөнгүй. (Jorgenlissner, 2010) Тор байршуулж барих сонголт нь аль таарсан боломжит орчинууд буюу нисдэг шавжуудын өртөх магадлал бүхий, хээрт бол ургамлын дээд үеүүд эсвэл мод бутны хооронд, түүнчлэн өөр боломжит бүх газруудад тохиолддог. Зарим зүйлүүд торны бул дээрээ тогтвортой байдлаар өнгөлөн далдлалт хийж отож байхад, зарим нь утаслагт орооцолдох үед дохио өгч байхаар торны гаднах нуувчинд нуугдан байна. Эр аалзны хувьд нас бие гүйцмэгцээ тороо орхин эм аалз эрж олон үржилд ордог. Бэлгийн диморфизмын илрэл нь тэр дундаа эдгээр тор нэхэгчидэд шууд биеэр том эм, харьцангуй жижиг биетэй эр аалз юм гэж харагдана.Үржил голдуу торны төв хэсэг буюу Argiope зэрэр төрлүүд дээр торны бул дээр явагдах агаад энэ хэсгийг судлаачид үржлийн утаслагууд хэмээн нэрийддэг. Үржлийн дараахи уургийн дутагдлын улмаас эрийгээ барьж идэх нь аранейдүүд дунд төдийлөн бага байдаг нь эр эм аалзны хоорондох биеийн хэмжээнээс нь буюу харьцангуй том биетэй эм аалз эрийгээ барьж идэх нь бага, үржилд орох газар, тухайн үеийн зан төрх зэргээс хамааралтай. Зуны эхний хагас, удаах хагаст, мөн идэшлэх идэвхитэй үед нь боломжит амьдрах орчин болох хээр, нугаар нэг бутанд бөөнөөрөө эм эр аалз зэрэгцэн оршиж байгааг нь харж болно...